ГОВЬ-АЛТАЙ: Иргэд цахим ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-31 14:58:51

Есөнбулаг, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аяны хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын баг Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ажиллаж, иргэдэд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.


Сургалтаар иргэд гар утсаа ашиглан төрийн цахим үйлчилгээ авах, хувийн мэдээллээ хамгаалах, цахим залилангаас сэргийлэх зэрэг мэдээллийн аюулгүй байдал, цахим хэрэглээний чадамжийг нэмэгдүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшив.


Энэхүү сургалт нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн дижитал боловсролыг дээшлүүлэх, орон нутгийн түвшинд цахим шилжилтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой үндэсний хэмжээний аяны нэг хэсэг юм.


Мөн Говь-Алтай аймаг дахь ахмадын болон өсвөрийн “ХУРДАН” клубийг идэвхжүүлэх, клубийн гишүүдийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагаа нь ахмад болон өсвөр үеийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим орчинд аюулгүй, идэвхтэй оролцох орчныг бүрдүүлэхэд чиглэсэн чухал сургалт өолсон тухай Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс танилцууллаа.

Связанные новости