Сүүлийн 3 жилд 101 спорт заал ашиглалтад оржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хороотой хамтран 2017 онд “Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллого”-ыг анх удаа зохион байгуулахад улсын хэмжээнд 985 спорт заал тоологдсон бол сүүлийн 3 жилд энэ тоо 1086 болж нэмэгджээ.
Хүүхэд,
залуучуудыг спортоор хичээллүүлэхэд эн тэргүүнд шаардлага хангахуйц спортын
заал, танхим хүрэлцээтэй байх нь чухал.
Хүүхэд залуус биеийн тамир, спортоор хичээллэсний үр дүнд бие бялдраа хөгжүүлэхийн зэрэгцээ, биеийн болон сэтгэлийн саад бэрхшээлийг даван туулах чадвартай болж төлөвшдөг. Иймд биеийн тамир, спорт нь ямар ч боловсролоос илүүтэй хүнийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэгч хүчин зүйл болдог гэж орчин үед үзэж байна.