БТС-ын салбарт ажиллагсад нийслэлд 30-40 хувь нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-23 10:19:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын байгууллагад ажиллагсдын тоо сүүлийн 3 жилд Улаанбаатар хотноо 30-40 хувиар өсжээ.


Биеийн тамир, спортын салбарын статистик мэдээллийг гаргах аргачлал, түгээх ажлыг 2018 оны 10 дугаар сараас шинэчлэн, өргөн хүрээнд, илүү нарийвчлалтай хийж эхэлсэн билээ. Энэ нь биеийн тамир, спортын статистикийн мэдээллийн багц маягтыг шинэчилж батлуулсантай холбоотой юм байна. Улмаар 2017 он хүртэл биеийн тамир, спортоор хичээллэгчдийн тоогоор нь мэдээллийг тараадаг байсан бол 2018 оноос биеийн тамир, спортоор хичээллэдэг тамирчдын тоогоор жилийн мэдээг гаргадаг болжээ.


Биеийн тамир, спортоор хичээллэдэг тамирчдын тоо сүүлийн 3 жилийн хугацаанд 5 бүсээр авч үзвэл Төвийн бүсэд тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. 



Связанные новости