“Атлетик-220”-ийн “AFC Cup”-ын тоглолтууд дахин хойшиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний дээд лигийн 2020 оны аварга “Атлетик 220” клуб Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны “AFC Cup” тэмцээний “J” хэсэгт багтан тоглох болсон ч тоглолтууд цар тахлын улмаас хойшлогдлоо.
Азийн хөл бөмбөгийн холбооны цомын АШТ-ий
тус хэсгийн тоглолтууд 5 дугаар сарын 14-20-нд болох байсан ч 6 дугаар
сарын 23-29-нд болохоор болсон байна.
“Атлетик-220” баг, Хонконгийн “Eastern Long
Lions”, “Lee Man”, Тайванийн “Tainan City FC” клубүүдтэй тоглохоор учраа
таараад байгаа юм.