МҮОХ, “Евро Трэйвел” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, “Евро трэйвел” компанитай "Парис-2024" олимпын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уг гэрээний дагуу “Евро Трэйвел” компани нь “Парис-2024” олимпын наадмын хөгжөөн дэмжигч-жуулчдыг зохион байгуулж оролцуулах тусгай эрхийг авах юм. Энэхүү гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Евро Трэйвел” компанийн Ерөнхий захирал Ц.Ганзориг нар гарын үсэг зурав.
"Парис-2024" олимпын наадмын
ТУСГАЙ ЭРХ-ийг авснаар “Евро Трэйвел” компани нь Олимпын бэлгэдэл таван
цагаригийг сахин хамгаалах тухай Найробын гэрээ, Дэлхийн оюуны өмчийн конвенци,
Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж баталгаажих юм.