МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус цахим хурал ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-21 10:24:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал энэ сарын 17-ны өдөр болж, Гишүүдийн ээлжит бус хурлыг 6 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэв.

 

Олимпын их гэр бүлийн гишүүдийг хуралдаа идэвхтэй оролцохыг МҮОХ-ноос урьж байна. Энэхүү ээлжит хурлаар МҮОХ-ны Чуулганы товыг тогтох, МҮОХ-ны Ёс зүйн дүрмийг хэлэлцэн батлах, МҮОХ-ны гишүүнчлэл зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.


Гишүүдийн ээлжит бус цахим хуралд оролцох зааврыг жич хүргэнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Связанные новости