Тивийн аваргын төлөөх эхний 3 тулаанд боксчид өрсөлдөгчөө ялав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж 150 тамирчин ур чадвараа сорин оролцож байна.
Энэ удаагийн Ази тивийн
аварга болсон тамирчин 10 мянган ам.долларын эзэн болох бөгөөд тэмцээний эхний
өдөр манай 3 боксчин рингэнд гарч өрсөлдөгчөө яллаа.
Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд О.Өнөболд Шири Ланкагийн Сажива Нуванаг 5:0 илт давуу яллаа. Одоо манай тамирчин Киргизийн Mirlan Turkbau Uulu-тэй тулалдана.
Мөн 52 кг-д ОУХМ
Х.Энхмандах Азийн наадамд оролцож байсан нутгийн тамирчин Султан Аль-Нуаймитай
тулалдав. Тулааны эхэнд араб тамирчин идэвхтэй байсан хэдий ч удалгүй манай
Х.Энхмандах санаачилгыг гартаа авч, 3 дугаар үед хүнд цохилтод өрсөлдөгчөө
оруулж 5:0-ээр яллаа.
Энэ өдрийн манай багийн 3 дахь
тулаанд ОУХМ О.Бямба-Эрдэнэ 75 кг-д Иракийн Талиб Жаббарыг 4:1-ээр ялсан байна.