Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн юм.
Үүсээд буй тус нөхцөл байдалтай
холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал баасан гарагт
/2021.05.28/ хуралдаж, Олимпын харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл,
МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв.
Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг
гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн
хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болголоо.