Эрэгтэй сагсан бөмбөгчид Австриас олимпын эрхгүй хоцров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсын Грац хотноо "Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Бразилын шигшээ багтай хийж 10:18-аар хожигдсоноор эрх авах боломжгүй болов.
Энэ тэмцээний А хэсгийг Польш дөрөв
тоглож 3 хожсон 69 оноотойгоор тэргүүлсэн бол Бразил дөрөв тоглож гурав хожсон
72 оноотойгоор удааллаа.
Ингэснээр манай баг энэ удаагийн
тэмцээнээс олимпын эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо 6 дугаар сарын 4-6-нд
Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж л үлдлээ.