“Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-02 11:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.

 

Биеийн тамир спортын улсын хорооноос хэрэгжүүлж буй уг аяны хүрээнд “Алхах-Гүйх-Дугуй” үйл ажиллагааг улс даяар зохион байгуулна. Мөн “Улаанбаатар-Дорнод аймгийн Матад сум” хүртэлх 10 өдрийн буухиа гүйлт өнгөрсөн сарын 27-ны өдрөөс энэ сарын 7-ны өдрүүдэд болох юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анхдугаар онлайн Шатрын тэмцээнийг 2021 оны 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.



 






Связанные новости