“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-05 12:17:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан баасан гарагт болов.


Холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж байгуулсан уг Ажлын хэсгийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцүүллээ.


Монгол Улс нь 2005 онд “Копенхагены тунхаглал”-д, 2007 онд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д тус тус нэгдсэн байдаг.


Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлах шаардлагатай бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгагдсан. Энэ удаагийн хурлаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулахад спортын холбоодоос санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Связанные новости