“Poland open” тэмцээнд С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Сумъяа нар хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Польшийн нээлттэй “Poland open” тэмцээн 6 дугаар сарын 8-14-нд Польшийн Варшав хотод болох бөгөөд Монголын гурван эмэгтэй бөх хүчээ сорино.
Тус тэмцээнд гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч
З.Дүвчингийн удирдлага дор эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат
тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий
мөнгө, 3 хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, 53 кг-д ДАШТ-ий мөнгөн
медальт Э.Сумъяа нар барилдах юм байна.