Коронавирусний халдвараар өвчилсөн 99 настай иргэн эдгэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараар өвчилсөн 99 настай иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлээд бие нь илааршсан тул ийнхүү өнөөдөр эмнэлгээс гарч байна.
Энэ сараас эхлэн Увс аймагт коронавирусний халдвараар өвчилж буй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 108 хүний бүрэлдэхүүнтэй баг коронавирусний халдварын эсрэг цаг нартай уралдан хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тусгаарлагдан ажиллаж байна. Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
19 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
19 часа
Ulaanbaatar