Сумд орон нутгийн хамгаалалтын сургалтын танхимтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын
Цэргийн штабаас санаачлан 19 суманд “Орон нутгийн хамгаалалтын сургалтын
танхим”-ыг сумдын ЗДТГ-тай хамтран тохижуулж, ашиглалтад орууллаа.
Сургалтын танхимтай болсноор Орон нутгийн хамгаалалтын
томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн, томилгоот нэгжийн бүрэлдэхүүний
сургалтуудыг явуулах орчин нөхцөл бүрдэж байгаа аж.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны
хөтөлбөр болон Батлан хамгаалахын сайдын Увс аймгийн Засаг даргатай 2021 онд
хамтран ажиллах гэрээний дагуу ийнхүү Увс аймгийн ЗДТГ-аас “Орон нутгийн
хамгаалалтын сургалтын танхим”-ыг бүх суманд байгууллаа.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
12 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar