Ахмад гүйгч Б.Болдбаатар 800 км зам туулж Архангайд ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос гүйж буй Б.Болдбаатар 800 км замыг туулан өнөөдөр өглөө Архангай аймагт ирлээ.
Тэрбээр Улаанбаатарыг зорин гүйж буй 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан
давааг туулан гүйж ирсэн байна.
Б.Болдбаатар цаг агаарын
нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км зам туулж байгаа бөгөөд өнөө өглөөний байдлаар Архангай аймгийн Хотонт
сум руу гүйж байгаа аж.