Вакцины хоёр дахь тунд хамрагдаагүй 7 мянган хүн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд
коронавирусний халдварын эсрэг вакцины 2 дахь тунд хамрагдаагүй 7 мянга орчим
хүн байна. Эдгээр хүмүүс вакцины 2-р тунгаа аваагүйгээс болоод түрүүчээс нь хугацаа
хэтэрч эхэлжээ.
БНХАУ-ын “Синофарм” компанийн үйлдвэрлэсэн вероселл вакцины хоёр тун хоорондын зай хамгийн ихдээ 56 хоног аж. Вакцины
2 дахь тунг аваад 14-28 хоногт дархлаа тогтож эхэлдэг байна.
Гэтэл 2 дахь тунгаа аваагүйгээс болоод коронавирусний халдвар
авах, хүндрэх, бусдад халдвар тараах эрсдэлтэй аж. Иймээс аймгийн ЭМГ-аас
эдгээр хүмүүст хандаж вакцины 2 дахь тундаа яаралтай хамрагдахыг сануулж байна.