“Бид Баруун-Уртдаа хайртай” буухиа аянаар хотоо цэвэрлэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын залуучууд санаачлан “I LOVE BARUUN-URT” буухиа аяныг хот даяар өрнүүлж байна.
Баруун-Урт хотын ил задгай хогийг албан байгууллага, хамт олны хүчээр цэвэрлэж, цэмцгэр эко орчинд ажиллаж амьдрах, бүх нийтээрээ хотын соёлд суралцахад нөлөөлөхөд уг аяны зорилго чиглэгджээ. Санаачлагч залуус Баруун-Урт голыг цэвэрлэж аянаа эхлүүлэн дараагийн байгууллагаар Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын хамт олныг сонгож шилжин явах зүрхэн хэлбэрт цом, ногоон бүч хоёроо хүлээлгэж өгчээ. Буухиа аянг хүлээж авсан байгууллага хотынхоо тодорхой нэгэн объектийн ил задгай хогийг 3 хоногийн дотор цэвэрлэж дараагийн байгууллагадаа шилжүүлэх юм байна.
Г.Сүхээ
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar
Комментарии