Туркт хот хооронд зорчих иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
АНКАРА. /Anadolu/. Турк улс коронавирусний халдварын эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд даваа гаргаас эхлэн олон нийтийн тээврийн хэрэгслээр хот хооронд зорчиж буй иргэдээс PCR шинжилгээний бичгийг шаардаж эхэлжээ.
Тодруулбал, халдварын эсрэг авч буй шинэ арга хэмжээний дагуу вакцины хоёр тундаа хамрагдаагүй болон коронавирусний халдвар аваад эдгэрээд удаагүй байгаа оршин суугчдыг онгоц, нийтийн тээвэр болон галт тэргээр зорчихоос өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байхыг шаардах аж.
Харин вакцины гэрчилгээгүй болон PCR шинжилгээний хариу эерэг гарсан оршин суугчдыг хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй байхаар болсон байна.
Түүнчлэн нисэх онгоцны буудал, автобусны зогсоол, төмөр замын өртөөнүүдэд зорчигчдоос “HES” буюу вакцин хийлгэсэн эсэх, халдвар аваад эдгэрсэн эсэх, PCR шинжилгээний хариу сөрөг гарсан эсэхийг харуулдаг кодоо үзүүлж, зорчих хүсэлтийг тавих бол хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдээс шинжилгээний бичиг шаардахгүй аж.
Үүнтэй холбогдуулан
нисэх онгоцны буудлуудад шинжилгээний цэгүүдийг байгуулсан бөгөөд шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд тухайн цэгүүдэд PCR шинжилгээ өгөх боломжтой болжээ.