АНУ-ын 49 муж улсад коронавирусний “Мю” хувилбар тархжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-09 16:49:56

ВАШИНГТОН. /Fox News/. Колумбид энэ оны нэгдүгээр сард анх илэрсэн коронавирусний “Мю” хувилбар АНУ-ын 49 муж улсад тарсан байна гэж мэдээллээ.


Харин Небраска нь халдварын ийм хувилбар бүртгэгдээгүй АНУ-ын цорын ганц муж улс болж буйг онцолсон байна.


Коронавирусний “Мю” хувилбар нь дэлхийн олон оронд тархаад буй “Дельта” хувилбараас илүү халдварлах чадвартай болохыг мэдээлэлд дурджээ.


АНУ-ын Калифорни муж улсад “Мю” хувилбарын хамгийн олон буюу 384 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ тус улсад долоодугаар сарын дунд үеэр коронавирусний “Мю” хувилбарын тархалтын оргил үе тохиожээ.

Связанные новости