Хятадын зүүн нутгийн хотод халдварын 32 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-13 10:39:29

ФУЖОУ. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Фужянь мужийн Путянь хотод энэ сарын 10-12-нд “COVID-19”-өөр дотоодод халдварласан 32 тохиолдол, шинж тэмдэггүй 32 тохиолдол илэрлээ гэж тус хотын удирдлагууд мэдээлжээ.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Путянь хотын Шянью тойрогт илэрсэн 64 тохиолдолд тархвар судлалын тандалтыг хийж дууслаа гэж хотын засаг захиргаанаас ням гарагт мэдээлсэн байна.


Тодруулбал, шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүстэй ойр байсан 841 хүн, мөн тэдэнтэй ойр байсан 1690 хүнийг тогтоосон бөгөөд нийт 1293 хүнийг зориулалтын байранд эмнэлгийн хяналтад оруулжээ.


Баасан гарагт дотоодод халдварласан тохиолдол дахин илэрсэнтэй хоблоотойгоор Шянью тойргийн Фэнтин суурин болон залгаа оршдог таван сууринд нуклейн хүчлийн өргөтгөсөн шинжилгээ хийсэн байна. Ням гаргийн оройн байдлаар, 196 758 хүнийг шинжилгээнд хамруулснаас 121 087 сорьцын хариу гарчээ.


Орон нутгийн эрх баригчид Фэнтин сууринг “COVID-19” тархах өндөр эрсдэлтэй бүсийн ангилалд, өөр гурван сууринг дунд зэргийн эрсдэлтэй бүсийн ангилалд тус тус оруулжээ. 

Связанные новости