Энэтхэгт халдвар авсан хүний тоо 33 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-13 15:18:26

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт коронавирусний халдвар анх илэрснээс хойш өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 33264175-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд орон даяар 27254 тохиолдол шинээр бүртгэгдсэний зэрэгцээ халдварын улмаас 219 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдол 442874 болсон байна.


Шинээр бүртгэгдсэн халдварын болон нас баралтын тохиолдлын дийлэнх нь Керала мужид бүртгэгджээ.


Түүнчлэн халдвар авсан нийт 32447032 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 37687 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Связанные новости