Баруун гурван аймгийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг гурав хоногийн хугацаатай хязгаарлана.
Тодруулбал, 2021 оны 9 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдийн 6:00-20:00 цаг хүртэл хугацаанд ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд урсгал засварын ажил хийх захиалга ирсэн байна. Иймд дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангах аж.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
15 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar