Италид вакцины нэмэлт тунг тарьж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РОМ. /ANSA/.
Италийн Эмийн агентлаг /AIFA/ “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг
зөвшөөрсөнтэй холбоотойгоор даваа гаргаас эрсдэлтэй бүлгийн иргэдийг гурав дахь тунд хамруулж эхэлжээ.
Тодруулбал, вакцины нэмэлт тунг дархлаа нь дарангуйлагдсан, эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон зэрэг
хүмүүст тарьж байна. Тийнхүү гурван сая орчим хүн гурав дахь тунд хамрагдах
төлөвтэй байна.
Эмийн агентлагийн
мэдээлснээр, иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулах хөтөлбөрт матрицын рибонуклейн хүчилд /мРНХ/ суурилсан “Pfizer”, “Moderna” компанийн вакциныг хэрэглэх ажээ.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня