Израил “COVID-19”-ийн ногоон паспортын нөхцөлийг чангатгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЙЕРУСАЛИМ. /Xinhua/.
Израилд “COVID-19”-ийн ногоон паспортын нөхцөлийг пүрэв
гаргаас эхлэн чангатгаж, вакцины нэмэлт тунд хамрагдсан хүмүүст олгоно гэж тус
улсын Засгийн газар ням гарагт мэдээлжээ.
Шинэ удирдамжийн
дагуу вакцины гурав дахь тунд хамрагдсан юм уу “COVID-19”-өөр халдварлаад эдгэрээд удаагүй хүмүүс зургаан
сарын хугацаанд хүчинтэй баркод бүхий ногоон паспорт авах боломжтой болно.
Энэхүү паспортыг үйлчилгээний
газрууд руу нэвтрэх, аливаа үйл ажиллагаанд оролцохдоо үзүүлэх шаардлагатай юм.
Засгийн газар иргэдийн “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан үзүүлэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.
Эрүүл мэндийн
яамны хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын 9.3 сая хүн амын 37 орчим хувь нь вакцины гурав дахь тунг хийлгэсэн байна.