Их Британид халдварын 39 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /The Guardian/. Их Британид халдварын 39851 тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 8006660 боллоо гэж лхагва гарагт танилцуулсан албан ёсны мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 143 хүн нас барсан байна. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тохиолдол 137295 болжээ.
Одоогийн байдлаар халдвар авсан 6836 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь долоо хоногийн өмнө хэвтэн эмчлүүлж байсан хүний тооноос /7038/ харьцангуй буурсан үзүүлэлт болохыг мэдээлэлд дурджээ.
Их Британид 16 ба
түүнээс дээш насны хүмүүсийн 90 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 82
гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.