Аргентин “Sinopharm”-ын вакциныг хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-07 16:20:46

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Аргентин БНХАУ-ын “Sinopharm” эмийн компанид гарган авсан, “COVID-19”-ийн вакциныг 3-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрчээ.


“Манай улс 3-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг энэ оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна” гэж Аргентины Эрүүл мэндийн сайд Карла Виззотти мэдээлсэн байна.


Аргентинд 3-11 насны зургаан сая хүүхэд амьдардаг. Хүүхдүүдийг вакцинжуулах нь танхимын сургалтыг үргэлжлүүлэн явуулахад ихээхэн ач холбогдолтой болохыг боловсролын салбарын мэргэжилтнүүд онцолж байна.


Өнөөдрийн байдлаар Аргентинд “COVID-19” халдварын таван сая гаруй тохиолдол илэрч, 115 мянга орчим хүн нас баржээ. 

Связанные новости