Москвад коронавирусний халдварын 5000 гаруй шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-10-07 17:33:15

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 5404 шинэ тохиолдол илэрсэн нь долоодугаар сарын 11-нээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.


Москвад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 1 663 469 болсон байна. Коронавирусний улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 69-өөр нэмэгдэж, 29 454-т хүрсэн байна.


Өнгөрсөн хоногт 2347 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 1 505 180 болжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын нийслэл хотод 128 835 хүн эмчлүүлж байна.


Сүүлийн 24 цагт Москвад “COVID-19”-ийн халдвар авсан 1218 хүн эмнэлэгт хүргэгдэж, 450 хүн хиймэл амьсгалын аппарат залгуулжээ.


ОХУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 27 550 -аар нэмэгдэж, 7 690 110 болсон байна.


Связанные новости