Баруунтуруунд баавгай орж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны
өдөр Баруунтуруун сумын нутагт баавгай харагдсан байна. Тодруулбал, тус сумын
нутаг дахь Сар толгой, Хангилцагийн гол чиглэлд баавгай орж ирж улмаар Хиймэл
нуур, Туруун голын шугуй руу орсон байж болзошгүй аж. Иймээс Баруунтуруун сумын
ЗДТГ-аас ард иргэддээ хандан хөдөө хээр явахдаа анхаарал болгоомжтой, сэрэмжтэй
байхыг сануулж байна. Хэрвээ баавгай таарвал сумын ЗДТГ-ын 89117808, 88551200,
70456101, 92021200 тоот утсаар холбогдож мэдээлэл өгөөрэй.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
16 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar