Японы хүн амын 64 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /NHK/.
Японы хүн амын 64 гаруй хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад буйг тус
улсын Засгийн газраас даваа гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.
Тодруулбал, Японы 93.1 сая гаруй иргэн буюу хүн амын 73.6 хувь нь вакцины эхний тунд, 81.4 сая гаруй хүн /64.3 хувь/ хоёр тунд хамрагджээ. Түүнээс 65 болон түүнээс дээш насны иргэдийн 90.9 хувь нь эхний тунг хийлгэсэн бол 89.8 хувь нь хоёр тунг тариулаад байна.
Засгийн газар энэ сарын эцэс юм уу ирэх сарын эхэн гэхэд "COVID-19"-ийн вакцинд хамрагдах хүсэлтэй бүх хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн яам Америкийн “Pfizer” компаниас ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 120 сая тун вакцин нэмж хүлээн авах гэрээг байгуулснаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн билээ.