Хятадад дотоодод халдварласан 43 тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт даваа гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 43 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 12 нь Хэбэй мужид, найм нь Хар мөрөн мужид, долоо нь Сычуань мужид, тав нь Ляонин мужид, дөрөв нь Ганьсу мужид, хоёр нь Жянси мужид бүртгэгдсэн бол Хэнань, Юньнаньд тус тус хоёр тохиолдол илэрчээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 19 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын сэжигтэй болон халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Ингэснээр даваа гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 97885 тохиолдол илэрснээс 92027 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1222 хүн эмчлүүлж байгаагаас 27 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 74 тохиолдол илэрсний 28 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр даваа гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 502-т хүрснээс 350 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.
Энэ сарын 8-ны өдрийн байдлаар, Хонконгт халдварын 12368 тохиолдол илэрснээс 12036 хүн эдгэрч, 213 хүн нас барсан бол Макаод 77 тохиолдол илэрч, 75 нь эдгэрчээ. Мөн Тайваньд 16445 тохиолдол илэрснээс 13742 хүн эдгэрч, 847 өвчтөн нас барсан байна.