Израил коронавирусний тархалттай тэмцэх сургуулилалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израил улс коронавирусний тархалттай тэмцэх дэлхийн анхны сургуулилалтыг пүрэв гарагт хийхээр болжээ. Үндэсний хэмжээнд зохион байгуулах сургуулилалтын зорилго нь “COVID-19”-ийн шинэ хувилбар дэгдэхэд бэлэн байгаа эсэхийг шалгах юм гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлэв.
"“COVID-19”-ийн шинэ хувилбарын дэгдэлтэд бэлэн байдлыг шалгах үндэсний хэмжээний сургуулилалтыг 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулна. Энэхүү сургуулилалт нь дэлхийд анхных юм. Сургуулилалтыг Ерөнхий сайд Нафтали Беннет удирдана" гэж мэдээлэлд дурдсан байна.
Хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, сургуулилалтыг холбогдох яамд, газруудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан "команд-штабын тоглолт" хэлбэрээр зохион байгуулж, Израилд коронавирусний шинэ аюултай хувилбар дэгдэх үед хариу арга хэмжээ авах загвар хэлбэрээр явуулна. Мөн үр дүнд нь үндэслэн "сайд, яам хоорондын түвшинд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах аж".