“COVID-19”-ийн гэрчилгээ иргэдийн вакцинд хамрагдсан үзүүлэлтийг нэмэгдүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-14 17:06:39

ЛОНДОН. /The Guardian/. COVID-19”-ийн гэрчилгээ иргэдийн вакцинд хамрагдсан үзүүлэлтийг нэмэгдүүлж, ялангуяа залуучуудын дунд ийм үр дүн ажиглагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.


Оксфордын их сургуулийн судлаачид вакцинжуулалтын түвшин нь дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа орнуудад “COVID-19”-ийн гэрчилгээг танилцуулахаас 20 хоногийн өмнөх, танилцуулснаас 40 хоногийн дараах байдлыг судлахад иргэдийн вакцинд хамрагдалт нэмэгдсэн байна. Тодруулбал, 30-аас доош насны иргэдийн дунд хамгийн их өсөлт ажиглагджээ. Энэхүү судалгааг анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлүүлжээ.


Коронавирусний паспорт нь иргэдийн вакцинд хамрагдсан, “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан, халдвар аваад эдгэрсэн эсэхийг баталдаг бөгөөд зоогийн газар, урлагийн тоглолт гэх мэт олон нийтийн газар, үйл ажиллагаанд оролцохдоо үзүүлдэг. Ингэснээр энэхүү баримт бичиг нь олон нийтийн газруудад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлж, вакцин хийлгээгүй хүмүүсийг дархлаажуулалтад хамрагдахад түлхэц болж байгаа юм. 

Связанные новости