Д.Мөнхбат: Бид төрийн үйлчилгээний 30 хүртэлх хувийг цахимжуулж Монгол Улсын анхны цахим хот болгохыг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Эрдэнэт хот 45” 450 инженерийн зөвлөгөөний үйл ажиллагаанд
амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд, “Өнгөрсөн
хугацаанд аймгийн ИТХ-аас Орхон аймгийг хөгжүүлэх бодлогын дунд хугацааны
бодлогын баримт бичиг, хүний хөгжилд чиглэсэн хөгжлийн цогц бодлого, хөтөлбөрүүдийг
хэлэлцэн баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
Үүнээс “Цахим
Эрдэнэт 1” хөтөлбөрийг онцолж байна.
Бид ирэх онд төрийн үйлчилгээний цахим төв байгуулах,
төрийн үйлчилгээний 30 хүртэлх хувийг цахимжуулж, Монгол Улсын анхны ухаалаг
аймаг, Цахим хот болгохыг зорьж байна.
Түүнчлэн алслагдсан
багийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Уртын гол багт барих
260 айлын 5 блок орон сууцны цогцолборын ажил энэ онд эхэлж бодит ажил болсныг
дурдахгүй өнгөрч боломгүй.
Мөн Монгол Улсын Засгийн
газрын мөрийн хөтөлбөрт багтаж, Орхон аймагт хэрэгжих үр өгөөж өндөр, том ажил
байгаа нь үйлдвэр технологийн парк юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид орон
нутгийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, дэмжиж ажиллаж байна.
Үйлдвэр технологийн паркийн бүрэлдэхүүнд 40-50
үйлдвэр ашиглалтад орж, 6000 орчим ажлын байр бий болох бөгөөд урьдчилсан
тооцооллоор Монгол Улсын ДНБ-ий үйлдвэрлэлийг 2030 онд 368 тэрбум, 2040 онд
340 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм.
Энэхүү томоохон төсөл хэрэгжиж
эхлэх түүхэн цаг үед бид Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо, инженерийн дэд бүтэц,
дахин төлөвлөлт, хөгжил, цаашдын чиг хандлага зэрэг чухал ач холбогдолтой
асуудлуудыг хэлэлцэхээр цугласан нь туйлын зөв зүйтэй алхам юм” гэсэн
юм.