Оюутнууд агаарын чанарын боловсрол түгээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Агаарын чанарын
боловсрол олгох буюу AQIQ хөтөлбөр нь оюутан, сурагчдыг агаарын чанарын талаар
шинэ үеийн технологиор ханган сурган, бие даасан судалгаа хийх, амьдарч буй
орчин тойрон, олон нийтэд агаарын чанарын мэдлэг, мэдээллийг түгээх чадварыг
эзэмшүүлэх зорилготой олон улсын хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Колорадо Булдерийн их сургууль, Паблик лаб
Монголиа байгууллага, МУИС хамтран ментор оюутнуудад агаарын чанарын боловсрол
олгодог юм. Энэхүү
хөтөлбөрт МУИС-ийн Эрдэнэт сургуулиас Сэтгэл судлал 2+2 хамтарсан хөтөлбөрийн I
түвшний 3 оюутан, Бизнесийн удирдлага
хөтөлбөрийн 1 оюутан буюу нийт 4 оюутан ментор оюутнаар сонгогджээ.
Ментор оюутнууд Орхон аймгийн ерөнхий боловсролын 5 болон 13-р сургуулийн
сургагчдад сургалт хийж байгаа.
Сургалт хэд хэдэн үе шаттай үргэлжлэх бөгөөд эхний хэлэлцүүлгийг “Паблик лаб Монголиа “байгууллагын судлаач Л.Бямбацэцэг
удирдан явуулсан юм.