Дулаан үйлдвэрлэх технологийг ашиглаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дулаан үйлдвэрлэх технологийг 11 дүгээр цэцэрлэгт туршиж эхэллээ. Үүнийг Хотын Захирагчийн албанаас зохион байгуулж байгаа бөгөөд дулаан үйлдвэрлэх төхөөрөмжөө өнөөдөр хүлээн авч, дээрх цэцэрлэг болон Шанд багийн нэг гудамжинд суурилуулсан аж.
11 дүгээр цэцэрлэг нь цахилгаанаар халдаг..Сард 12 сая төгрөгийн зардал гардаг тул шинэ төхөөрөмж, технологийг ашигласнаар эдийн засгийн хувьд ямар давуу тал бий болохыг нь мөн тооцож үзэх юм.
Эрдэнэт хот нь 28 мянган өрхтэй. Үүний 17 мянган өрх нь гэр хороололд амьдардаг.
Иймд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Хотын Захирагчийн алба нар, салхины
эрчим хүчийг ашиглан дулаан үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа
юм.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar