Итали, Грек, Францад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
РОМ. /CNN/.
Итали, Грек, Францад баасан
гарагт “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш халдварын
хамгийн олон тохиолдол шинээр илэрчээ.
Тодруулбал, Францад
232 200 хүнээс коронавирусний халдвар илэрснээр Европын орнуудын хэмжээнд өдөрт
бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийг дахин шинэчилсэн байна.
Мөн Италид халдварын
хамгийн олон буюу 144 243 тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд бүртгэгдсэн
нийт тохиолдлын тоо зургаан сая давжээ. Түүнчлэн Грект 40560 хүний шинжилгээний
хариу эерэг гарчээ.
Гэхдээ эдгээр
оронд бүртгэгдэж буй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоог халдварын
өмнөх давлагаануудынхтай харьцуулж үзэхэд харьцангуй доогуур үзүүлэлттэй байна.