Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах магадлал нь 87 хувиар бага байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-01 15:55:45

ХОНКОНГ. /HKCNA/. Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар аваагүй хүмүүсийг бодвол дахин халдвар авах магадлал нь харьцангуй бага байна гэж Олон улсын шинжлэх ухааны “Annals of Internal Medicine” сэтгүүлд гарсан судалгаанд дурджээ.


Тодруулбал, өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүс коронавирусний вакцинд хамрагдаагүй, халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад коронавирусний анхны хувилбар болон альфа хувилбараар өвчлөх магадлал 80-98 хувиар бага байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна. 


Судалгаагаар өмнө нь халдвар авсан хүмүүс дахин халдвар авах эрсдэл нь 87 хувиар бага байна. Түүний зэрэгцээ халдвар аваад эдгэрсэн хүмүүс 7 сарын туршид бие махбодь дахь эсрэг биетийн үр дүнтэй байдал 80 хувиас дээш байжээ. 


Энэхүү судалгааг Афины их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессорууд хийсэн байна. Тус сургуулийн эрдэмтэд цаашид мутант омгийн халдвар авсан хүмүүсийн эсрэг биетийн үр нөлөө, хүчинтэй байдлын талаар судлах ажээ. 

Связанные новости