Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэнд хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. “Өрхийн
тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногооны үрийг
дэмжлэгээр олгох журмыг шинэчлэн баталлаа.
Уг хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 106 иргэнд хүлэмж олгосон байна. Ингэхдээ 92 иргэн, 14 аж ахуйн
нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй буюу үнийн дүнгийн тал хувийг эргэн төвлөрүүлэх
нөхцөлтэйгээр хүлэмж олгожээ.
Цаашид хүлэмжийг дан ганц өрхийн тариалалт эрхэлдэг иргэнд бус мод үржүүлгийн
чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид олгохоор журамд
өөрчлөлт орууллаа.
Мөн хүлэмжийн
20 хувийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор журмыг шинэчлэн баталлаа. Ингэхдээ
тодорхой шалгуур үзүүлэлт, хүлээх үүргийг тусгаж өгөх юм байна.