Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь уушгиндаа хатгалгаатай гэсэн оноштой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-02-10 10:00:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт шинээр батлагдаж буй коронавируст халдварын 85 хувь нь омикрон байгаа бол үлдсэн 15 хувь нь дельта хувилбар байгаа аж. Мөн халдвар авсан хүмүүсийн 30-32 хувь хоёр талын уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор эмчлүүлж байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Мөн жирэмсэн эхчүүд коронавирусний халдвар авсан тохиолдолд илрэх шинж тэмдэг бага боловч маш хурдан хүндрэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Тиймээс шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай гэв.  Коронавирусний халдвартай 452 хүүхэд, 1115 иргэн гэрээр эмчлүүлж байна.
Мөн 247 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 28 жирэмсэн эх, 24 хүүхэд байна. Нэн хүнд гэсэн оноштой 1, хүнд 2, хүндэвтэр 218 хүн байгаа юм. 
Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавирусний эсрэг вакцин хийж байна. Өнгөрсөн 24 цагт 3-р тунд 23, 4-р тунд 40 иргэн хамрагджээ. 

 

Связанные новости