Энэ сард хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-02-10 12:09:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг гаргажээ. Энэ сарын агаарын температур Баян-Өндөр суманд -13,2 хэм, Жаргалант суманд -16,5 хэмээс дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл хагаст олон жилийн дунджаас 1-4 градусаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2 градусаар хүйтэн байх урьдчилсан төлөв гарчээ. 
Энэ сард орох хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байна.
Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэс цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Связанные новости