Индонезийн вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-10 17:10:00

ЖАКАРТА. /AFP/. Индонезийн Airlangga их сургууль болон “Biotis эмийн компанийн хамтран гаргаж буй коронавирусний Merah Putih” вакцины эмнэлзүйн шатны туршилтыг эхлүүлэх зөвшөөрлийг олголоо гэж тус улсын Эмийн хяналт, зохицуулалтын байгууллага мэдэгдэв.


Вакцин бүтээх тус төсөл нь 2020 онд хэрэгжиж эхэлсэн ч цаг хугацааны хувьд нэлээд сунжиржээ. Гэвч эмнэлзүйн туршилт амжилттай болвол энэ оны дундуур хэрэглээний зөвшөөрлөө авах боломжтой гэж холбогдох албаныхан үзэж байна.


Тус улсын Эрүүл мэндийн сайд Будигийн мэдээлснээр, энэхүү вакциныг вакцинжуулалтын сүүлийн үе шатанд хэрэглэх, бусад улс орнуудад хандивлах, нэмэлт тунгаар тарих эсвэл 3-6 насны хүүхдүүдэд хэрэглэх боломжтой ажээ.


Индонези одоогийн байдлаар 13 төрлийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаагийн ихэнх нь БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин байгаа юм.

Связанные новости