БНСУ-д нэг өдөрт халдварын 170 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний омикрон хувилбарын халдвар огцом нэмэгдэж байна. Лхагва гарагт тус улсад 170 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Тус улсын Өвчинд хяналт
тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, мягмар гарагт халдварын 171452
шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 2.3 саяыг давсан
байна.
Өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин, хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад бараг дөрөв дахин нэмэгджээ. Мөн нас баралт 99-өөр нэмэгдэж нийт нас баралтын тоо 7607-д хүрчээ.
Мэргэжилтнүүдийн
таамаглаж буйгаар омикроны давалгаа ирэх сарын эхээр оргил үедээ хүрч өдөрт 270
мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, хүнд өвчтөний тоо 1000-д хүрч болзошгүй
байна.
Лхагва гарагийн байдлаар тус улсын 52 сая хүн амын 59.9 хувь нь буюу 30.74 сая хүн вакцины нэмэлт тунд хамрагдаад байна. Түүнчлэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүний тоо 86.4 хувь буюу 44.32 саяд хүрчээ.