Цагдаагийн албан хаагчид “Хаврын урь” хөгжөөнт тэмцээнээр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс алба хаагчдынхаа эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, “Хаврын урь” хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа.
Олс таталт, чарганы уралдаан, үндэсний бөхийн болон морин барилдаан, эмэгтэй сумо зэрэг төрлөөр баг, тамирчид өрсөлдөж, тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг цагдаагийн хурандаа Г.Чимэддагва ахлагчтай баг эзэллээ.
Дэд байранд цагдаагийн хошууч Б.Алтансүх ахлагчтай баг, гутгаар байрт цагдаагийн ахмад Э.Бямбацэрэн ахлагчтай баг, тамирчид тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.


Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня