АНУ-д нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг сунгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “COVID-19” халдварын тархалтад үнэлгээ хийж
байгаатай холбоотойгоор нисэх онгоц, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх
журмыг 15 хоногоор сунгаж байгаагаа лхагва гарагт мэдээлжээ.
Өвчинд хяналт
тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ АНУ-д давамгайлан тархах болоод буй коронавирусний “омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбарыг судлахад хугацаа
шаардлагатай байгааг харгалзан амны хаалт зүүх журмын хэрэгжих хугацааг ирэх
тавдугаар сарын 3 хүртэл сунгасан байна.
“CDC”-ийн мэдэгдэлд дурдсанаар, өвчлөл нэмэгдсэн
тохиолдолд хүнд өвчтөнүүд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, эрүүл мэндийн
тогтолцооны чадавхид үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэхийн тулд амны хаалт зүүх
журмын хэрэгжих хугацааг сунгахаар шийдвэрлэжээ.