Умард Солонгост халуурах шинж тэмдэгтэй хүний тоо хоёр сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПЁНЬЯН. /Reuters/. БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй хүний тоо хоёр сая давсан ч цар тахалтай тэмцэх хүчин чармайлт “сайн үр дүн”-д хүрсэн гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл баасан гарагт мэдээлжээ.
Шинээр халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдол 263370-аар нэмэгдэж, хоёр хүн нас барсан байна. Пүрэв гаргийн байдлаар тус улсад халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо 2.24 саяд хүрч, нийт нас баралт 65 болжээ.
Гэсэн хэдий ч эдгээр иргэдээс коронавирусний батлагдсан хэдэн тохиолдол илэрсэн болохыг дурдаагүй байна. Тус улсын төрийн “KCNA” агентлагийн мэдээлснээр, хөдөө аж ахуйн болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаагүй байна.
Связанные новости
Депутат Д.Энхтуяа приняла представителей Японского агентства международного сотрудничества
20 минуты
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
2 часа
Ulaanbaatar