Сэлэнгэ аймагт нөхөн болон дахин сонгуулийг энэ сарын 19-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ 
                                                                    Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа нөхөн
болон дахин сонгууль болох талаар мэдээлэл өглөө.  
Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг, Жавхлант, Мандал, Орхонтуул, Сайхан, Хушаат, Хүдэр,
Цагааннуур гэсэн 8 сумын 12 хэсгийн хороонд нөхөн болон дахин сонгуулийн санал
хураалтыг энэ сарын 19-ний өдөр явуулах юм. Үүнээс Орхонтуул суманд аймгийн ИТХ-ын
төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Харин бусад суманд сумын ИТХ-ын
төлөөлөгчийг сонгох сонгууль зохион байгуулах ажээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    