Н.Пүрэвдаш 15 секунд 09 долийн амжилтаар тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ 
                                                                    Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж
байгаа Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах
тэмцээний довтолгооны шатны төрөл боллоо. 
Тус
тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 31 багийн нийт 300 тамирчин оролцож байна. Гал
унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээний
довтолгооны шатны төрөлд: 
-Тэргүүн
байрт Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны тамирчин
спортын мастер Н.Пүрэвдаш 15 секунд 09 долийн амжилтаар
-2
дугаар байрт Булган аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 20 дугаар ангийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ 15 секунд 35 долийн
амжилтаар
-3
дугаар байрт Увс аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 41 дүгээр ангийн  тамирчин Л.Батбаяр 15 секунд 87 долийн
амжилтаар тус тус шалгарчээ. 
 
                                 
                                 
                                 
                                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    