Европт хорт хавдрын тохиолдлын 10 гаруй хувь нь орчны бохирдолтой холбоотой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-28 16:44:13

ПАРИС. /AFP/. Европт хорт хавдрын тохиолдлын 10 гаруй хувь нь хүрээлэн буй орчны бохирдолтой холбоотой байгаа талаар Европын Байгаль орчны агентлаг мягмар гарагт мэдээлэв.


Мөн хорт хавдрын ихэнх тохиолдлуудаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэжээ.


Тодруулбал, Европ дахь хорт хавдрын тохиолдлын 10 гаруй хувь нь агаарын бохирдол, хорт хавдар үүсгэгч химийн бодис, радон, хэт ягаан туяа, дам тамхилалт зэрэгтэй холбоотой.


Байгаль орчин, мэргэжлээс шалтгаалсан хорт хавдрын бүх эрсдэлийг бууруулах боломжтойг мэргэжилтнүүд онцолсон байна.


Мөн хэт ягаан туяа, химийн хорт хавдар үүсгэгч бодисоос үүдэлтэй хорт хавдрыг маш бага хэмжээнд хүртэл бууруулах боломжтой гэжээ.


Европын холбооны орнуудад жил бүр 2.7 сая хүн хорт хавдраар өвчилж, 1.3 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг.     

Связанные новости