Нийслэлийн 9 товчоонд 840 байцаагч хяналт тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-08-15 17:44:07

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдлыг ханган захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж байна.

 Тухайлбал, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Налайх, БЗД, Тэрэлж, Яармаг, Эмээлт, Баруун туруун, Нисэх, Био, Налайхын 4-р зөрлөг зэрэг 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч онцгой хяналттай ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 5992  тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт,  2380 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 23158 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг гүйцэтгэсэн байна.

Д.Өлзий

Связанные новости