Пара жүдоч Л.Туруунаа ДАШТ-ий мөнгөн медальтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-10 09:23:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй пара жүдо бөхийн ДАШТ-ээс Л.Туруунаа J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.

 

Азербайжан улсын нийслэлд болж буй ДАШТ-д 41 орны 200 гаруй жүдочид оролцож байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор 9 тамирчин өрсөлдөж байгаа юм.

 

Жүдоч Л.Туруунаа 4 жил тутамд зохион байгуулдаг пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Тэрбээр 10 настайдаа гэнэтийн байдлаар нүдний даралтаас үүдэж хараагүй болсон ч олон жил энэ бэрхшээлтэй тэмцэн, жүдо бөхөд зүрх сэтгэлээ өгөн хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд хувийн зардлаар Азербайжан улсад очсон бөгөөд ийнхүү хүсэл зорилгоо биелүүлж ДАШТ-ий мөнгөн медальтан жүдоч болж чаджээ.





 

Связанные новости